Скандал

Худалдаа хөгжлийн банк 200 мянган харилцагчаа хэзээ вакцинжуулах вэ?

 

 

Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон сар шинийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ "Худалдаа хөгжлийн банк"-ны 200 мянган харилцагчаа үнэ төлбөргүй вакцинжуулах болно хэмээн мэдэгдэж байсан нь олонд ихэд таалагдаж байв.

Тодруулбал, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхдээ: "Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа Астра зенека болон ОХУ-ын Спутник-V вакцины 200.000 тунг банкны зардлаар оруулж ирж харилцагч нараа үнэ төлбөргүй вакцинжуулахаа зарласан билээ. Манай улсын хувьд халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-аас эхлүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тухайн банкны харилцагчдаас нэг ч хүн Банкнаас худалдан авсан вакцин хийлгээгүй байна.

Тухайн банкнаас харилцагчдаа хэзээ вакцинжуулах, вакциныг хэзээ оруулж ирэх үйл явцын талаар  тодруулахад "Одоогоор вакцин оруулж ирэх ажил гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа” гэлээ.